Хайраа гэж...


Үе үе мөөрөн шогших улаан үнээ ямар нэгэн юманд яаран тэмүүлэх мэт. Үнээ зогсож дахин нэг мөөрснөө ямар нэг үнэр авсан мэт зогтусан хамраа сарталзуулснаа улам хурдалсаар хэсэгхэн харганатай жижигхэн толгодын энгэрт ойртон очиход өмнөөс нь том саарал чоно зугуухан босож энэ хэн бэ? гэх шиг хараад залхуутайхан бөн бөн шогшсоор холдов.
Улаан үнээ харгана бут бүхнийг тойрон эрэлд хатна. Шургуу эрлийн төгсгөлд гүзээтэй сэвснээс өөрийг эс олов. Төд улалгүй бараан морьтой хүн давхин ирж улаан үнээг элдэн хөөнө.
Хорвоогийн нэг нар уулын цаагуур шургаж харанхуй нөмөрсөөр. Энд юу болж байна гэдгийг харах гэсэн одод тэнгэр дүүрэн тархаж анир чимээгүй ноёрхож эхлэв. Нар мандахад өнөө улаан үнээ нөгөө л газраа нөгөө л эрлээ үргэлжлүүлсээр бүтэн өдрийг барна. Оройхон нөгөө бараан морьтой хүн давхин ирж амандаа ямар нэг хараал урсган улаан үнээг элдэн хөөж одов. Дахиад л маргааш өглөөний нарнаар нөгөө үнээ нөгөө газраа. Харин өнөөдөр юм эрж хайх биш ямар нэг юм хүлээх мэт хивж хэвтэв. Оройхон ирж үнээг хөөж оддог бараан морьтой хүн ч бас үзэгдсэнгүй. Гэвч харанхуй болдогоороо болж дахин нэг шөнө айлчилан ирэв. Маргааш өглөөний цагаан гэгээ холын гийчин мэт цахилан ирсэн ч нар харагдсангүй нөгөө газар дахин нэг гүзээтэй сэвс...Хайраа гэж...!

Эйч Ай Си Пи компаний маркетенгийн захирал Ж.Шижир

Усан дарс:Сайн байна уу? Энэ сайхан өглөөний мэндийг хүргэе.Таныг өөрийнхөө блогын ярилцлага буланд урья болох уу?
Зочин:Аан за. Баярлалаа. Мөн чамд өглөөний мэнд.
Усан дарс: Баярлалаа. Шууд ярилцлагандаа оръё оо хоёулаа. Та ямар мэргэжилтэй хүн бэ.Одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу.

Зочин:Би багш л даа.Математикийн багш. Мэргэжлээрээ одоохондоо ажиллаагүй л байна. Ер нь ажиллаж үзсээн 11-н жилийн дунд сургуульд. Ардын багш байна гэдэг маш их хариуцлаг сайхан мэргэжил л дээ. Хүүхэд бүр багшаа гээд л гудамжинд таарахдаа хүртэл. Тэр нь надад их сайхан санагддаг. Олон сайхан аав ээж нарын хайртай үр хүүхдэд мэддэг зүйлээ заана гэдэг улс эх орныхоо ирээдүйд ихгүй ч гэсэн жааханч гэсэн хөрөнгө оруулалт хийж байгаа гэж боддог. Би оюунлаг зүйл, оюуны хүнд дуртай. Хувь хүний хувьд багшлаад явахад цаг хугацаа мэдэгдэхгүй өнгөрөөд л завгүй тун сайхан л даа. Өнөөдрийн хувьд манай монголын нийгэм ямар байгаа билээ. Бизнес санаачилж, зэх зээл эдийн засгийнхаа хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж өөрийн хүчээ үзэх сонирхол бас надад байнаа. Би залуу хүн. Яг энэ эрч хүчтэй насандаа зоригтой алхам хийж үзье гэж зорьж хичээж явна.
Усан дарс: Таньтай кофе ууж суунгаа юм ярих бүр сонирхолтой санагдлаа. Асуултынхаа завсар нэг жижигхээн зүйлийг сонирхож асууя. Таны нүд их ядрангуй харагдаж байна. Ажил дээрээ хоноо юу.
Зочин:Хэ хэ. Тэгсээн хоносон. Нэг компаний ажлын дутуу зүйлийг хийж дуусгасан юм. Нэг мэдэхэд шөнө өнгөрсөн байх юм. Унтаж амжаагүй болохоор нүд улайсан байх л даа.
Усан дарс: Ингэхэд уучлаарай. Та компаний захирал байж яагаад өөрөө хийдэг юм. Ажилчидгүй юм уу?
Зочин: Ажилчид байгаа байгаа. Бүгд л өөр өөрийн ажлаа хийгээд л. Жаахан үлдсэн зүйлийг нь би засчихад надаас гарах гарз юу байхав. Өнөөдөр гэсэн үг л дээ. Хийж дуусгах ажлын гэрээний хугацаа болж байгаа юм. Хугацаанд нь гараас гаргах гээд өөрөө суулаа. Манай ажилчид ойрдоо их завгүй байгаа. Яахав эрт хариад унтаг гэж бодоод. Маргааш л гэхэд эрч хүчтэй сайхан амраад ажилдаа ирнэ ш дээ. Хэ хэ. Усан дарс:Та өнөөдрийн нийгмийн талаар юу гэж бодож явдаг вэ?
Зочин: Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Бүх юм өөрсдөөсөө л шалтгаална. Яг одоогийн нийгмийн хувьд ядарч байна шүү дээ. Бүгд л засгаас мөнгө өгөхийг хараад л. Бэлэнчлэх сэтгэлгээ дэндүү сууж байна. Энэ бол муу. Хөдөлмөрлөх хэрэгтэй,сэтгэх хэрэгтэй, хамгийн гол нь сайн хөдөлмөрлөөд олсон хөлс амттай байдаг шүү дээ. Цалин бусад орнуудтай харьцуулахад хамаагүй доогуур л даа. Гэхдээ доогуур гээд гутрах биш өшөө харин хөдөлмөрлөөд чамлахгүйгээр тэрийг үрэх, хэрэггүй зүйлд цацах биш хөрөнгө оруулалтыг сайн л хийх хэрэгтэй. Миний монголын зарим нэг залуучууд тэр хөлс хөдөлмөрөө уух шоудахад арай л түлхүү зарцуулаад байгаа юм шигээ. Гадагшаа гарч биш монголдоо сайхан амьдрах боломж сонголтууд зөндөө байна.
Усан дарс: Та их бизнес санаачлах оюунлаг хүн гэдэгт би эргэлздэггүй л дээ. Харин хувийн амьдралаас чинь сөхье. Та эхнэртэй юу?ямар хүн байдаг вэ, байгаасай гэж боддог вэ?
Зочин: Үгүй ээ. Одоогоор найз охин байхгүй. Ер нь л бол хайж байгаа. Эрчимтэй биш ч гэсэн хайж байгаа.хэ хэ. Би хайраа олоогүй л дээ. Монгол эмэгтэй хүн бүр царайлаг. Би хаана ч хэзээ ч голж царай харахгүй. Хамгийн гол нь хүнлэг ажилсаг дайчин л байх хэрэгтэй. Одоогоор таараагүй л байна. Таарах байх гэж найдаж байна итгэж байна.
Усан дарс: Таны ажлын зарчим юу вэ?
Зочин: Хамтрах, харилцах, найдах. Ямарваа зүйлийг хийхдээ чанартай, хялбараар шийдэх. Би олон хүнтэй харилцаж байсан. Тэр дундаас юуг олж харсан юм бэ гэхээр өөрийн чадах ч байсан тэр хүнийхээ хүсэл бодолд тулгуурлан хамтрагчийнхаа амыг харах. Болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Тактик боловсруулж төлөвлөгөөтэй л ажиллах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ миний л бодол шүү дээ.
Усан дарс: Та мөнгөнд хэр үрлэгэн бэ?
Зочин:Мөнгө олж байгаа юм чинь мэдээж үрж чадна. Үрлэгэн бэ гэвэл үрлэгэн байхаа. Ер нь одоо байгаагаасаа илүү ихийг олж үрэх хэрэгтэй. Бага олдог бол үрэх нь утгаггүй байх л даа.

Ус цэцэг хоёр


Нэгэн цагт Ус,Цэцэг хоёр хамт амьдардаг байж л дээ. Цэцэг усруу хандаж -Усаа!усаа би таньд хайртай гэдэг байж. Ус хариуд нь -Би ч гэсэн чамд хайртай гэдэг байж. Цэцэг усруу хандаж -Усаа!усаа! би таньд хязгааргүй их хайртай гэдэг байж. Ус хариуд нь би ч гэсэн чамд хязгааргүй их хайртай гэдэг байж. Гэтэл нэг өдөр цэцэг үхчихжээ. Ус тэнгэр лүү хандаж. -Тэнгэрээ!тэнгэрээ! цэцэг Яагаад үхчихвээ гэжээ. Тэнгэр хариуд , Усаа. цэцэг үхчихсээн. Цэцэг чамд хайртай байсан. Чи түүнд хайртай гэдэг үгнээс өөр юу ч өгч чадаагүй ш дээ. Цэцэгт юу хэрэгтэй байсан юм бэ. Ус.. Ус.. Чи түүнд хэрэгтэй байсан юм.Тэгээд л цэцэг үхчихлээ гэж хариулав.

Жаахан охинд





Зүрх зүрхээ дэрлэн
Зөндөө удаан хоносонсон
Зүүд зүүдээ манан
Зүү утас шиг амьдралыг нэхсэнсэн
Хайрын тухай яриагүй байтал
Хагацлын нулимс унагаагүй байтал
Халуухан янаг чи минь л одлоо
Ханьсахын заяа чи минь л дутлаа

Одоо би чамайг мартчихаж
Огт дүрийг чинь гээчихэж
Орчлонд мөнхийн хавар ирчихэж
Орондоо ганцаар хөрвөөж би дасчихаж
Тэр цаг од шиг харваж
Тэвэр дүүрэн цэцэгс хөлийн дороос чинь дэлгэрч байна
Тэр мөч оч шиг үсэрч
Тэнгэрлиг хайрын илч зүрхний гүнд төөнөж байна
Баяртай жаахан охин минь
Би чамд эрх чөлөөг бэлэглэсэн шиг
Бүү надаас одоо хайр нэхээ
Бүрэнхий үдэш өнгөрч өглөө боллоо.
-Болдын Мөнхдөл

Далай харж гунигийг мартаа залуусаа



Яасан гуниглаад л байна уу чи? наашаа суу. Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн сэргэлэн цовоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм.

Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайтай хайр өвөрлөсөн хүн зөндөө л дөө
Гэхдээ
Буруугүй хүнд бодол зөөлрөн уярч суулаа ч
Бусдын үүрд дурлаж болдоггүй шиг хэцүү байдаг юм
Шалтгаангүй хэн нэгэн чамайг аргадвал
Шаналал чинь зовлон болж хувирдаг юм
Өрөвдүүлэх чинь аргадуулахаас хэцүү
Өөртөө гомдох чинь улам ихэснэ гээч
Зүрх хөндүүрэлтэл г

Инээхээ мартсан юм шиг царайтай хайр өвөрлөсөн хүн зөндөө л дөө.
Гэхдээ...
Буруугүй хүнд бодол зөөлрөн уярч суулаа ч
Бусдын үүрд дурлаж болдоггүй шиг хэцүү байдаг юм.
Шалтгаангүй хэн нэгэн чамайг аргадвал
Шаналал чинь зовлон болж хувирдаг юм
Өрөвдүүлэх чинь аргадуулахаас хэцүү
Өөртөө гомдох чинь улам ихэснэ гээч
Зүрх хөндүүрлэтэл гомдоосон хэн нэгэн
Зөрөөд өнгөрөх агшнаа ч болов уярч харахад
Ээждээ айлгасан хүүхэд шиг дотроо жаахан уйлчихаад
Эргээд цаашаа алхахдаа өөрийгөө харин шоолдог юм даа
Тайтгараач
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгихгүй ээ
Үгний түрүүч бүлээн байна гээд ерөөл биш
Зүсний үзэгдэх сайхан гээд санаа биш
Тэнэж хэлсэн үгэндээ тэнэг алдаршдаг юм
Тэмцэж яваад ялахдаа ялтан болох ч байдаг юм
Үг дагаж үнэнд хүрнэ гэдэг чинь
Үүл дагаж газар баримжаалахтай адил
Хүн дуурайж сайн явна гэдэг
Хүйтэн чулууг булганд нь эндүүрэхтэй ижил
Бод л доо чи
Жаргадаг газраас нь мандааж бод
Жаргалтай хүнийг зовлонтойд бод
Зуны цэцгийг өвөл ургуулж бод
Зурамны нүхэнд үнэг багтааж бодоо
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгихгүй ээ
Бод л доо найзаа бодооч
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Намайг гудайхыг бурхан ч үзэхгүй гэж бодооч..
-Гүрээ ахдаа баярлалаа.


Монгол зочлох ёс

Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйлсийг хэлнэ. Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, мөн шинээр айл буусан хөрштэйгөө танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айл сууж байгаад нэг нэгнийгээ үдэх зорилгоор харилцан цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан гэр бүлээр нь оруулан цай уулгахыг цайллага гэдэг. Айл хөршийнхөө анд нөхөд, ах дүүсийг цайлахад ардууд "Цай уулгах" гэж энгийн л нэрлэдэг.Албан ёсны ийм маягын хүлээн авалтыг зоог барих гэдэг.Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах,үдэх тэргүүтэн зэрэгт цай идээ барин бие биенээ хөнгөн зочлохын нэр юм. Цайллагад цай, идээ,чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой. Дайллагад цайллагад ордог цагаан идээ, сархадаас гадна хоол заавал ордог. Харин цагааллага,будаалга хоёр нь тодорхой үйл ёслолд зориулсан зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. Будаалга гэдэг нь тухайн баяр ёслолд зориулсан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм. Хүүхэд угаах, хүүхдийн үс авах,хүүхдийн ой болох,алдар хүндлэл олох зан үйлд зориулсан хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар гэх мэт онцгой ёслолд ч будаалга цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм. Будаалгад оролцох хүний байдлыг харгалзан насанд хүрээгүй хүнд архи сархад үл барих тул цагаан идээ айраг зэргээр ундаалдаг.

Амьддаа бие биенээ хайрла



Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхэнд битгий түлх
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачыг чинь тэд бас бүү умартаг

Ганц сайхан үгээрээ дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрнийг нь л олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамайг хайралсных нь хариуд хайрла
Чамаас ч сайхан хүүхэн түүнд дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг бүхэн нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс бүхэн нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр авь адилхан учирал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлах ч
Өөр нэгэн өдөр чи уйлж цаадах чинь дуулах болно
Өлгий авс хоёрыг хүн болгон дамжидаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла
Өргөн хорвоод хүн гэгч хайраар дутах учир
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд авь адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж ойлгоном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ...

Одоо л хайрла / найз Мартагийн хамт уншив/



Он жилүүд улиран одож
Олон дурлалд зүрх тань догдловч
Онд ондоо тэр учирлуудаас
Онцгой хайр минийх л байсныг
Ойлгох цаг чамд ирэхэд
Оройтсон байх вий дээ
Оломгүй сэтгэлийг минь хүндлээд
Одоо л чи намайг хайрлаа
Цаг хугацаа цахилан одож
Цадиггүй насны анхны хайр
Цагаахан мөрөөдөл гэгээн дурсамжыг
Чиний зүрхэнд шигтгээд явахад
Чамаас сайхантай нь учирна гээд
Царайчилж гуйхыг хүсээгүй
Цээж бардам омог дүүрэн
Цэл залуу хорин наснаасаа эрэхвийдээ миний хайрыг
Одод түгэж бүрий болохоос урьтаж
Одоо л чи намайг хайрлаа
Ус мөрөн урсгалаа сөрдөггүй
Ухаарал хагацал алдаагаа давтдаггүй
Учирсан бүхэн хайр болдоггүй
Урт амьдралд эрт хэрсүүжиж
Харамсах гашуунгүй хорвоог туулъя
Хайрт минь чи намайг хайрла
Харавхаас минь өмнө хайрыг хайрла аа..

Мөсөн дээр унасан борооны дусал



Нялх ногооны анхилам үнэр хамар цоргиулж, хаа нэгтэйгээс эгшиглэн сэтгэл гижигдэх шувуудын жиргээ намуухнаар сонсогдоно.
Мянга мянган бодрол ар араасаа цуврах хаврын энэ үдэш хөлд торох бартааг үл ажран гагцхүү зүрхнийхээ мананд төөрчихөөд итгэл дэнслэн бүдэрч аядах эгэл жирийн нэгэн бүсгүй алхана. Түүний харцанд хорвоогийн нууцлагдмал нэгэн оньсого бүрхснийг анзааран эрэгцүүлэхэд тэрхүү оньсогийг тааж мэдэхийг улам сонирхоно. Саруул гэх энэ бүсгүйг хэн ч харсан бусдын адил энгийн сайхан бүсгүй хүний амьдралын 25 насыг туулж өнгөрөөхдөө олон сайхан залуусын зүрхийг өмнөө сөхрүүлж яваа нэгэн. Гэтэл юуны учир Саруул ийнхүү гунигтай атлаа эрс хатуу, гүн бодлогшронгүй төрхтэй байдгийг ойр дотных нь нэг их анзаардаггүй байлаа. 9 жилийн өмнө Саруулын сурагч нас юутай жаргалтай гэнэн томоогүй байсан гээч. Үеийнхээ хүүхдүүдтэй хамт цагийг сайхан өнгөрөөж, хичээлээ тараад ээждээ тусална. Түүний ээж эмч болохоор тэр ч бас эмч болохыг хүсдэг. Хэдийгээр хоёулхнаа байдаг ч цагийг хөгжилтэй аз жаргалтай өнгөрөөдөг байлаа. 8-р ангид орох намар түүний амьдралд бас нэгэн хүн нэмэгдлээ. Өөр аймгаас шилжиж ирсэн Болдоо гэдэг хөөрхөн бор хөвгүүнтэй найзлах болсон юм. Саруулын сэтгэл нэг л өвөрмөц сонин агаад жаргалтай байв. Ид үерхэл, хайр дурлалын тухай эргэцүүлдэг 16 насыг зэмлэхийн учиргүй юм даа. Саруул Болдоо хоёр үерхээд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 10-р ангиа төгсөөд хамтдаа байх, тэдний хүсэн хүлээсэн цаг ойртож хонхны баяр, басхүү амьдралын босго алхах анхны өдрийн баяраа тэмдэглэх мөч хаяанд иржээ. Саруул ээжийнхээ хийсэн амттанг харж суухдаа. -Ээжээ өнөөдөр манайд хүн ирэх гэж байгаа юм уу гэхэд ээж нь: Миний охин ээжтэйгээ хамт бэлдэлцээч.Өнөөдөр нэг хүндтэй зочин ирнэ гэхэд Саруул: -Тэгээд хэн ирэх юм бэ,би тэр хүнийг таних уу? гэхэд ээж нь: -Саруул минь чиний аав ах хоёр чинь ирнэ гэв. Үүнийг сонссон Саруул гайхан, урьд өмнө нь аавынхаа тухай асуухад юу ч хэлдэггүй ээж нь яагаад энэ өдөр аав нь ирэхийг, бас ах гэж хүн ирэхийг хэлсэнд их л балмагдав. Ээж рүүгээ гайхсан харцаар асуулт тавин харахад ээж нь: -Миний охины аав нь их хол газар байдаг юм даа. Энэ жил чамайг төгсөх болохоор ирж уулзана гэсэн. Тэгээд ч ах дүү хоёрыг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн биз. Ах чинь чамаас хоёр л насаар ах гэснээ гүн санаа алдаад яриагаа цааш үргэлжлүүлэв. -Саруулаа аав ээж хоёрыгоо уучлаарай, одоо миний охин том болсон болохоор аливааг ухаарч ойлгох цаг болсон. Ах та хоёрыг чинь бага байхад бид салсан юм. Амьдрал юм хойно болох бүтэхгүй юм зөндөө л гарна шүү дээ. Тэгээд ахыг чинь аав нь аваад би чамайг авч үлдсэн юм. Одоо ч том эр болсон биз дээ хэмээн дахин уртаар санаа алдав.
Саруул ээжийгээ эрхэлсэн бас аргадсан харцаар ширтээд, -Зүгээр дээ ээж минь надад одоо их сайхан байна. Яагаад гэвэл би өнөөдөр аав ах хоёртойгоо уулзах нь байна шүү дээ гэж хэлээд өрөө рүүгээ инээмсэглэн алхлаа.
Саруул ээжтэйгээ аав ах хоёрыгоо хүлээж сууна. Оройн 20 цаг болж хаалганы хонх дуугарахад ээж нь сандрангуй басхүү догдлонгуй байдалтайгаар босон үүд рүү гүйх алхах зэрэгцэн явав. Саруул өрөөндөө гүйн орлоо. Хүн орж ирэх чимээ сонссон ч эргэж гарч чадалгүй хэсэг зогсов.Тэрээр амьсгалаа дарж биеэ чангалаад зориг гарган байж ээжийнхээ араас очлоо. Яагаад ч юм нэгэн далдын хүч арагш татаж байх шиг. Нүдэнд дулаахнаар инээмсэглэн өөдөөс нь харсан хүн бол түүний аав бөгөөд -Саруул аа,миний охин яасан том болоо вэ? Алив аав нь үнсье гээд баярлаж догдолсондоо болоод салгалсан гараа сарвайж духан дээр нь шовхийтэл үнсэв. Энэ үед ээж нь цаана нь -Миний хүү том эр болжээ хэмээн хоолой зангируулан өгүүлэх сонсогдов. -Саруул аа, ахтайгаа мэндлээч гээд аав нь хажуу тийш болж зай гаргаж өгөв. Ээжийнхээ цаана зогсох ахыгаа яаран бас догдлон харлаа. Ах нь бас түүнийг эгцлэн харав... Хорвоогийн гэрэлт нарыг бөөн хар үүлс нөмөрч, хувь тавилан тэднийг хараад жихүүнээр инээд алдах шиг боллоо. Саруулын царай зэвхийрч гар нь салгалан, нүд нь бүрэлзээд тэрхэн агшинд зүрх нь зогсох мэт ухаан балартан хөшив. Ямар хүн байгаа бол хэмээн догдлон хүлээсэн ахынх нь оронд анхных нь ариун сэтгэлээрээ хайрласан Болдоо нь зогсож байна гэж бодохоос хатуу орчлонд амьд байхыг ч үл хүснэм. Өөдөөс нь ширтэх Болдоогийн харц хэн нэгнээс "ЯАГААД" гэж асуух мэт агаад амьсгал нь ч сонсдом. Чив чимээгүй гөлийн ширтсээр зогсож байв. Энэхэн агшинд Болдоо хувь заяатайгаа эвлэрэхээс өөр замгүй гэдгийг мэдэрч Саруулын гарыг атган байж, -Сайн байна уу, миний дүү гэж хоолой зангируулан хэлж хацрыг нь зөөлөн үнсэхэд түүний хацар даган урсах нулимс зовлонг аргадах мэт чимээгүй атлаа далдхан хашгирах чимээг шингээсэн байв. Өдийг хүртэл Саруулын зүрхэнд хайртай залуу, халамжит ахынхаа аль алиныг нь буруутгах зүрх даанч байсангүй.
















Миний сайхан Монгол бүсгүй

Нэгэн өглөө эрт би босоод хичээлдээ явлаа. Яахав ядарсан оюутан хэрнээ машинтай. Эрт гардаг нь бас бинзений мөнгө хаагий хийж олох санаатай.
Сургууль маань Засгийн газрын ордны ард л даа. Хүн хайгаад баруун тийш гишгэж өглөө. Үүр цайх гэж л байсан болохоор хүн хөдөлгөөн огт үгүй. Нарны титмийн ойролцоо явж байтал хоёр хүн замын хажууд зогсож байна. Согтуу юу гэж лавшруулан хартал эрэгтэй эмэгтэй хүн бололтой. Өө ашгүй дээ гээд давхиж очоод л авлаа. Богино бор цувтай залуу, мөн цав цагаан куртиктэй охин байлаа. Эхлээд анзаарсангүй л дээ. Хаашаа вэ гэтэл охин "Ахаа хамгийн ойрхон буудал руу" гэлээ. Би ч сайн мэдэхгүй л дээ. Хороолол явах уу? гэж асуутал тэгээ гэж байна. Гэтэл нэг л бишээ. Монгол хүний үнэр биш хужаа хүний үмхий үнэр үнэртэж эхэллээ. Тэрүүхэн агшинд бодоход, эмэгтэй нь лав биш эрэгтэй нь л байж таарлаа. Би хужаа хүн гээд үзэн яддаг юм биш үзэн ядах ёстой хужаа хүнийг л үзэн яддаг. Сайн хужаа хүнтэй таарч байсан болохоор тэрүү эхлээд муу зүйл бодсонгүй ээ. Хороололд очоод нэгэн зочид буудлын өмнө зогслоо. Үнэнийг хэлэхэд надад ахиж хүн олдоо ч уу үгүй ч үү. Тэгсэн ч хужаа юм чинь гэж бодоод мөнгөө 3000 гэж нэхлээ. 3 км байсан л даа. Гэтэл ёстой итгэмээргүй зүйл болсон. Хужаа ч яахав түрүүвчрүүгээ салгаллаа. Харин сонин нь юу вэ гэвэл монгол охин маань надруу уур уцаартайгаар Яагаад? яагаад 3000 байдаг юм. Тэгж гарахгүй гэж уурсаж гарлаа. Гуравхан километрт голынхоо толинд харж амжсан тэр жигшүүртэй үнсэлцэх, тэврэлдэх тэр монгол хужаа хоёрын нялуурлын дүр төрх нүдэнд үзэгдэх тэр үед би уур ч хүрч тэр охинд "Чи монгол охин ш дээ" ичээч чамайг би харамласандаа мөнгөө нугалж авахаас өөр өчүүхэн хорсол байсангүй. Чи яагаад? хэдэн халтар төгрөг үү! гэж хэлж дуусвуу үгүй юу машины хаалга саван гарлаа. Ээ ч дээ хэрвээ тэр тийм шудрага бүсгүй юм бол надад харуулах биш Монгол цусандаа харуулах минь яав, гэсэн халаглал надад төрсөөр сургуулийн зүг гэлдэрсэн юм.
Үнэн хайраа өгсөн миний сайхан Монгол
Үдийн наранд дуниарах халхын талд бий
Үзэсгэлэн гуа төгөлдөр Монгол бүсгүйд бий
Үелзэх салхинд дэрвэх өрхний оосорт бий
Үүрийн хяраанд суналзах уурганы үзүүрт бий
Үсрэн дэгдэх морины дөрвөн туурайнд бий...


Хөөрхөн охин



Хөөрхөн охин чамайг би
Хараад л анх дуралчихлаа
Харцандаа хайраа нуугаад
Хараагүй мэт явахаас
Дотроос минь дүрэлзэх хайраа нуугаад
Дээгүүр хараад исгэрч явъя дэрэгдүүр өнгөрөх ихэмсэг чамайг
Дахиад би гөлрөн ширтэхгүй ээ
Өөр хүнтэйг чинь мэдсэн ч гэлээ
Өөрийгөө би хорьж дийлээгүй
Олон ч шүлгээ чамд зориулж
Орцны чинь үүдэнд манаач шиг хүлээсэн
Чамайг л харах гэж өдөржин эргэлдэж
Чамтай л уулзах гэж гудамжаар алхалсан
Чамд л өгөх гэж хайрын захидал бичсэн
Чандаган цасан ширхэгт ХАЙРТАЙ гэж шивнэсэн
Сэтгэлийн үгийг минь чи сонсоогүй
Сэрж чадаагүй хар дарсан зүүдэнд би гомдоогүй
Хайртай гэсэн үгэнд минь цасан ширхэг бороо болсон
Хатуу хорвоод унахдаа тэр мөс болсон
Гэнэн дурлал байгаагүй тэр хайр минь
Гэвч дэлгэрч амжаагүй цагаахан сарнай минь
Гэгээн гуниг сүлэх жаахан охин минь
Гэнэ гэнэхэн зүрхэнд багаддаг дурсамж минь
Дэгэж дэрэвсэн насанд минь
Дэвүүр хархан сормуусаараа тас шилбүүрдээд одсон
Танхил нэгэн охин минь
Өөр нэгний зүрхэнд ассан зул юмсанж үлээж би зүрхлэхгүй нь
Өрөөлийн зүрхэнд ургасан яргуй юмсанж
Таслаж би чадахгүй нь ЧАДАХГҮЙ НЬ...

Таны танихгүй нэгэн охин



Таны танихгүй нэгэн охиныг би таньдаг юм
Танил тэр охинтойгоо би өнөөдөр тааралдлаа
Анх харж байснаас минь тэр өөр болсон байх юм
Амьдрал түүнийг бүсгүй хүн болгосон харагдлаа
Хэнэггүй хөөрхөн алхаагаа хаа нэгтэй гээчихээд
Хээнцэр бүсгүйн алхаагаар эрчүүдийг татах болжээ
Хээгүй хүүхэд зангаа хайр дурлалаар өгчихөөд
Хэзээний танил надруугаа эргэж харахаа больжээ
Хамаагүй дотно яриагаа харьцааны соёлоор сольчихоод
Хажуугаар нь өнгөрөх надтай хальтхан мэндлэх болжээ
Харамгүй өгдөг инээдээ хадгалж дотроо нуучихаад
Харалгүй удсан намайгаа хараад баярлахаа больжээ
Холоос би түүнийг ширтээд
Хоосон дотроо харамлаж л суулаа
Хосоо олоогүйг нь хараад
Хоёулаа үерхэе гэж хэлмээр л байлаа
Харамсалтай нь тэр миний яагаад ч хүрэхээргүй өндөрт
Хайртай болсныг минь ч мэдэлгүй нисээд өгчээ
Харин би түүнийг хэзээ ч буухааргүй газарт
Харлаж хоцорсноо ч хэлэлгүй шигдээд өгчээ
Одоо түүний хувьд надтай өнгөрөөсөн мөчүүд нь
Олиггүй явсан үеийн хэрэггүй болсон дурсамж
Оюутан миний хувьд түүнтэй өнгөрүүлсэн мөчүүд нь
Ойлголгүй явсан үеийн хэлэлгүй одсон жаргал
Гэхдээ би түүний амьдралд
Жаахан ч гэсэн гэгээ үлдээсэн байгаасай гэж хүсэж байна
Гэртээ тэр намайг дотроо өчүүхэн ч гэсэн
Гэрэлтэй сайхнаар дурсаасай гэж хүсэж байна
Надаас үлдсэн ганц зурвас ч байсан тэр минь
Насаараа нандигнаж хадгалж яваасай гэж хүсэж байна
Надтай өнгөрөөсөн нэг хоромч байсан тэр минь
Насаараа санаж яваасан гэж би хүсэж байна
Яг үнэндээ бол тэгэхэд бид хоёулаа
Ярьдаггүйгээс бие биедээ илт татагдаж байсан юм
Ямартаа ч тэр надад анхнаасаа л таалагдаж
Яриаг нь л лав сонсоод би уярч байсан юм
Бундан зүрхэндээ бие биенээ дуугүй тээсээр
Бүрэг ичимхийгээсээ болж хоёр биенээсээ холдсоор
Будан татсан амьдралдаа яахаа мэдэхгүй тэвдсээр
Бүтэх бүтэхгүйг нь асуугаагүй байж таамаглалдаа хордсоор
Салаа замын уулзвар дээр бид хоёр ирчихээд
Санаа алдан хий дэмий шаналж л байлаа
Сайхан нэгэн, хайрын эзэд болсоноо мэдчихээд
Сайн гэдэгээ хэн нь эхэлж хэлэхийг харж л байлаа
Эцсийн эцэст энэ дурлалд нэг нь заавал сөхөрнө
Эрийн шийр зааж түүнд би эхэлж дөхнө
Ээжийн охин үр юм хойно тэр надаас дөлнө
Эр хүн тэгэхэд би уруул дээр нь шууд үнсэнэ
Ингэлээ гээд тэр надад гомдож, уйлах юм бол
Итгэлийг нь би нэг мөсөн алдаж байна гэсэн үг
Ичээд хэрэв намайг түлхэн, гүйгээд явчихвал
Ингээд цээжинд хурсан гуниг үгүйрэх нь тэрээ
Илүү дутуу үггүй үргэлжлүүлэн надтай үнсэлцвэл
Ингэхийг нь мэдсэн бол гэж дотроо хальт харамсана
Их удалгүй намайг больчихвол тэр дуугүй байвал
Идэж цадсан юм шиг түүнийг би ганцааранг нь үлдээнэ
Гэтэл яах аргаггүй би эхлэх хэрэгтэй боллоо
Гэрэл сүүдэр шиг бид хоёр ч ялгарах боллоо
Түмэн охидын дундаас түүнийгээ би заавал
Түгшээж зовоох хэрэг байна уу гэж нэг бодлоо
Түмэн хөвгүүдийн дундаас өөрийгөө би заавал
Түүнтэй оноох хэрэг байна уу гэж бодлоо
Хойноос нь би түүндээ хайртайгаа хашгирч гүйсээр
Хорвоод азгүй охин нэгээр нэмчихвэл яана гэж бас айлаа
Хоосон сэтгэлээ мөрөөдлөөр дүүргэн итгэл алдсаар
Хонгор түүнийгээ бүр алдчихвал яана гэж бүр айлаа
Таны танихгүй ийм нэгэн охиныг би
Там шиг амьдралын минь аз жаргал гэж хайрладаг юм
Танхил хөөрхөн аашинд нь сэтгэл минь даанч татагддаг юм
Таны мэдэхгүй тийм ихээр түүндээ би дурладаг юм
Тансаг сайхан мэдрэмжийг тэр минь л ганцхан мэдрүүлдэг юм
Гэнэн цагаанаараа болохоор нь сүүдэр дайрчих вий гэж айдаг юм
Гэрэл зургийг нь харахаараа санаж бэтгэрээд хэцүү байдаг юм
Гэмгүй хөөрхөнөөрөө ширтэхэд нь бүхлээрээ би хайлдаг юм
Гэргүй тэнэмэл шиг очиход минь бүхнээр тэр дайлдаг юм
Хариуд нь би түүнийг харамлаж харддаг юм
Хамаг сайхан бүхнийг нь ганцаараа л амтлах гэдэг юм
Тиймээ тэр минь сайхнаа хэнээс ч нуудаггүй юм
Тиймээс ч тэр минь гайхмаар хэзээ ч гунддаггүй юм
Ийм сайхан хүний хайртай охин үртэй
Идэр насныхаа галтайд хамт байж үзсэндээ
Тэнгэрлэг үе минь элэгдээгүй эхэлж байхдаа таарсандаа
Тэнэглэлт зүрх минь эмтрээгүй эрхэлж явахад нь танилцсандаа
Хүн болж төрсөний минь нандин шигтгээ энэ гэж
Хүү болж төрсний минь нарийн учир энэ гэж
Хангал зүрхэндээ би өдөр бүр сануулан үүнийгээ л хэлдэг юм
Хамаг амьдралаа өглөө бүхэн сайхан түүнээсээ л эхэлдэг юм
Таны танихгүй ийм нэгэн охиныг би
Тас харанхуй амьдралын минь гэрэл гэгээ гэж хайрладаг юм
Танхилхан өхөөрдөм төрх нь өөрт минь даанч таалагддаг юм
Та хэрэв түүнтэй тааралдвал заавал танилцаарай
Танхай миний түүнд өгсөн хайрын тухай ярилцаарай
Танихад амархан түүний бүх юм нь үргэлж сайхан байдаг юм
Таны танихгүй нэгэн охин энэ бол...




Хайрын түүх

Нэгэн цагт хайр, уйтгар гуниг, аз жаргал, атаа хорсол, хүний бүхий л мэдрэхүйнүүд нэгэн арал дээр хамт амьдардаг байжээ. Гэтэл нэг өдөр арал нь живэх болсон тухайгаа бусдад мэдэгдтэл бүгд л сандралдан ийш тийшээ гүйлдлээ. Хайр бүхнээс хоцордог байсан учраас юу ч үгүй завь ч үгүй хоцорчээ. Хайр эд хөрөнгө дээр очоод, эд хөрөнгөө эд хөрөнгөө! намайг энэ арлаас аваад яваач гэж гуйжээ. Эд хөрөнгө: Хайраа намайг уучлаарай. Би чамайг байтугай алт мөнгөө багтааж ядаж байна гэв. Хайр бардам зан дээр очлоо. Бардам зан бардам зан! намайг энэ арлаас аваад яваач гэж гуйжээ. Бардам зан: Хм! чи их шавхай болсон байна. Тиймээс би чамайг авч явахгүй. Завийг минь муухай болгочихно гэв.
Хайр тэр арал дээр гав ганцаараа хоцорч байгаадаа харуусан уйлсаар. Хажуугаар нь аз жаргал өнгөрлөө. Аз жаргалаа аз жаргалаа! гэж дуудав. Аз жаргал түүнийг сонссонгүй ээ. Яагаад гэвэл дэндүү аз жаргалтай байгаа учраас шүү дээ. Хайр уй гуниг дээр очлоо. Уй гунигаа уй гунигаа! намайг энэ арлаас аваад яваач гэж гуйлаа. Уй гуниг Өө! хайр минь би үнэхээр их гунигтай байнаа. Тиймээс хэнтэй ч юу ч ярьмааргүй байна. Намайг уучлаарай гэлээ. Хайр тэр арал дээр гав ганцаараа хоцорч байгаадаа харуусан уйлсаар. Гэтэл хаанаас ч юм бэ "Хайраа" хайраа, хүрээд ир би чамайг аваад явъя гэх чимээ гарлаа. Хайр хэчнээн их баярласан гээч. Баярласандаа түүний хэнийг нь ч асуулгүй түүнтэй хамт тэр арлаас явлаа. Тэд очих газраа очицгоон өөр өөрийнхөө замыг хөөлөө.. Хайр мэдлэг дээр очоод Мэдлэгээ мэдлэгээ! намайг хэн энд авчирсан юм бэ? Мэдлэг инээмсэглэн байж хариулахдаа, хайраа чамайг энд цаг хугацаа авчирсан юм даа. Цаг хугацаа гэдэг Хайрыг хэчнээн их агуу, хэчнээн их үнэ цэнэтэйг л ойлгодог юм гэжээ.
 

Усан дарсын хэлэх дуртай үгсээс...

Эмэгтэй хүн инээж л байвал Энэ хорвоо ертөнц тэр чигээрээ инээдэг юм аа. Тэгэхээр Миний Монголын сайхан бүсгүйчүүд минь үргэлж инээмсэглэн амьдраарай. Та бүгдийг инээж л байвал таны хайртай хүн бүхний амьдралд аз жаргалтай өдрүүд үргэлж айлчилж байх болно гэдэгт итгээрэй.