Хайрын түүх

Нэгэн цагт хайр, уйтгар гуниг, аз жаргал, атаа хорсол, хүний бүхий л мэдрэхүйнүүд нэгэн арал дээр хамт амьдардаг байжээ. Гэтэл нэг өдөр арал нь живэх болсон тухайгаа бусдад мэдэгдтэл бүгд л сандралдан ийш тийшээ гүйлдлээ. Хайр бүхнээс хоцордог байсан учраас юу ч үгүй завь ч үгүй хоцорчээ. Хайр эд хөрөнгө дээр очоод, эд хөрөнгөө эд хөрөнгөө! намайг энэ арлаас аваад яваач гэж гуйжээ. Эд хөрөнгө: Хайраа намайг уучлаарай. Би чамайг байтугай алт мөнгөө багтааж ядаж байна гэв. Хайр бардам зан дээр очлоо. Бардам зан бардам зан! намайг энэ арлаас аваад яваач гэж гуйжээ. Бардам зан: Хм! чи их шавхай болсон байна. Тиймээс би чамайг авч явахгүй. Завийг минь муухай болгочихно гэв.
Хайр тэр арал дээр гав ганцаараа хоцорч байгаадаа харуусан уйлсаар. Хажуугаар нь аз жаргал өнгөрлөө. Аз жаргалаа аз жаргалаа! гэж дуудав. Аз жаргал түүнийг сонссонгүй ээ. Яагаад гэвэл дэндүү аз жаргалтай байгаа учраас шүү дээ. Хайр уй гуниг дээр очлоо. Уй гунигаа уй гунигаа! намайг энэ арлаас аваад яваач гэж гуйлаа. Уй гуниг Өө! хайр минь би үнэхээр их гунигтай байнаа. Тиймээс хэнтэй ч юу ч ярьмааргүй байна. Намайг уучлаарай гэлээ. Хайр тэр арал дээр гав ганцаараа хоцорч байгаадаа харуусан уйлсаар. Гэтэл хаанаас ч юм бэ "Хайраа" хайраа, хүрээд ир би чамайг аваад явъя гэх чимээ гарлаа. Хайр хэчнээн их баярласан гээч. Баярласандаа түүний хэнийг нь ч асуулгүй түүнтэй хамт тэр арлаас явлаа. Тэд очих газраа очицгоон өөр өөрийнхөө замыг хөөлөө.. Хайр мэдлэг дээр очоод Мэдлэгээ мэдлэгээ! намайг хэн энд авчирсан юм бэ? Мэдлэг инээмсэглэн байж хариулахдаа, хайраа чамайг энд цаг хугацаа авчирсан юм даа. Цаг хугацаа гэдэг Хайрыг хэчнээн их агуу, хэчнээн их үнэ цэнэтэйг л ойлгодог юм гэжээ.

1 сэтгэгдэл:

Усан дарс said...

jj

Post a Comment

 

Усан дарсын хэлэх дуртай үгсээс...

Эмэгтэй хүн инээж л байвал Энэ хорвоо ертөнц тэр чигээрээ инээдэг юм аа. Тэгэхээр Миний Монголын сайхан бүсгүйчүүд минь үргэлж инээмсэглэн амьдраарай. Та бүгдийг инээж л байвал таны хайртай хүн бүхний амьдралд аз жаргалтай өдрүүд үргэлж айлчилж байх болно гэдэгт итгээрэй.