Үе үе мөөрөн шогших улаан үнээ ямар нэгэн юманд яаран тэмүүлэх мэт. Үнээ зогсож дахин нэг мөөрснөө ямар нэг үнэр авсан мэт зогтусан хамраа сарталзуулснаа улам хурдалсаар хэсэгхэн харганатай жижигхэн толгодын энгэрт ойртон очиход өмнөөс нь том саарал чоно зугуухан босож энэ хэн бэ? гэх шиг хараад залхуутайхан бөн бөн шогшсоор холдов.
Улаан үнээ харгана бут бүхнийг тойрон эрэлд хатна. Шургуу эрлийн төгсгөлд гүзээтэй сэвснээс өөрийг эс олов. Төд улалгүй бараан морьтой хүн давхин ирж улаан үнээг элдэн хөөнө.
Хорвоогийн нэг нар уулын цаагуур шургаж харанхуй нөмөрсөөр. Энд юу болж байна гэдгийг харах гэсэн одод тэнгэр дүүрэн тархаж анир чимээгүй ноёрхож эхлэв. Нар мандахад өнөө улаан үнээ нөгөө л газраа нөгөө л эрлээ үргэлжлүүлсээр бүтэн өдрийг барна. Оройхон нөгөө бараан морьтой хүн давхин ирж амандаа ямар нэг хараал урсган улаан үнээг элдэн хөөж одов. Дахиад л маргааш өглөөний нарнаар нөгөө үнээ нөгөө газраа. Харин өнөөдөр юм эрж хайх биш ямар нэг юм хүлээх мэт хивж хэвтэв. Оройхон ирж үнээг хөөж оддог бараан морьтой хүн ч бас үзэгдсэнгүй. Гэвч харанхуй болдогоороо болж дахин нэг шөнө айлчилан ирэв. Маргааш өглөөний цагаан гэгээ холын гийчин мэт цахилан ирсэн ч нар харагдсангүй нөгөө газар дахин нэг гүзээтэй сэвс...Хайраа гэж...!

0 сэтгэгдэл:
Post a Comment