Монгол зочлох ёс

Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйлсийг хэлнэ. Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, мөн шинээр айл буусан хөрштэйгөө танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айл сууж байгаад нэг нэгнийгээ үдэх зорилгоор харилцан цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан гэр бүлээр нь оруулан цай уулгахыг цайллага гэдэг. Айл хөршийнхөө анд нөхөд, ах дүүсийг цайлахад ардууд "Цай уулгах" гэж энгийн л нэрлэдэг.Албан ёсны ийм маягын хүлээн авалтыг зоог барих гэдэг.Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах,үдэх тэргүүтэн зэрэгт цай идээ барин бие биенээ хөнгөн зочлохын нэр юм. Цайллагад цай, идээ,чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой. Дайллагад цайллагад ордог цагаан идээ, сархадаас гадна хоол заавал ордог. Харин цагааллага,будаалга хоёр нь тодорхой үйл ёслолд зориулсан зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. Будаалга гэдэг нь тухайн баяр ёслолд зориулсан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм. Хүүхэд угаах, хүүхдийн үс авах,хүүхдийн ой болох,алдар хүндлэл олох зан үйлд зориулсан хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар гэх мэт онцгой ёслолд ч будаалга цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм. Будаалгад оролцох хүний байдлыг харгалзан насанд хүрээгүй хүнд архи сархад үл барих тул цагаан идээ айраг зэргээр ундаалдаг.

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Усан дарсын хэлэх дуртай үгсээс...

Эмэгтэй хүн инээж л байвал Энэ хорвоо ертөнц тэр чигээрээ инээдэг юм аа. Тэгэхээр Миний Монголын сайхан бүсгүйчүүд минь үргэлж инээмсэглэн амьдраарай. Та бүгдийг инээж л байвал таны хайртай хүн бүхний амьдралд аз жаргалтай өдрүүд үргэлж айлчилж байх болно гэдэгт итгээрэй.