Жаахан охинд
Хундаглав
Усан дарс
on Friday, September 11, 2009
Ангилал
Усан дарсын бүтээлээс
Зүрх зүрхээ дэрлэн
Зөндөө удаан хоносонсон
Зүүд зүүдээ манан
Зүү утас шиг амьдралыг нэхсэнсэн
Хайрын тухай яриагүй байтал
Хагацлын нулимс унагаагүй байтал
Халуухан янаг чи минь л одлоо
Ханьсахын заяа чи минь л дутлаа
Одоо би чамайг мартчихаж
Огт дүрийг чинь гээчихэж
Орчлонд мөнхийн хавар ирчихэж
Орондоо ганцаар хөрвөөж би дасчихаж
Тэр цаг од шиг харваж
Тэвэр дүүрэн цэцэгс хөлийн дороос чинь дэлгэрч байна
Тэр мөч оч шиг үсэрч
Тэнгэрлиг хайрын илч зүрхний гүнд төөнөж байна
Баяртай жаахан охин минь
Би чамд эрх чөлөөг бэлэглэсэн шиг
Бүү надаас одоо хайр нэхээ
Бүрэнхий үдэш өнгөрч өглөө боллоо.
-Болдын Мөнхдөл

0 сэтгэгдэл:
Post a Comment